Эмэгтэйчүүдийн дурлалын нууцаас...

Дурлал  болгоны эхлэл эрчүүдийн гарт гэжүү?

Яг үнэндээ юм бүхний эхлэл эмэгтэйчүүдЯмар ч эмэгтэй тэд бүгд л өөрсдийн гэсэн нууцхан аргатай. Өөртөө таалагдсан эрэгтэйн хажууд өөрсдөө ч мэдэлгүй илт өөрчлөгддөг. Харин үүнийг эрчүүд хараахан анзаарч чаддаггүйд л хамаг учир байгаа. Энэ бол тэдний сул тал!!! Эрэгтэй хүний генд олон зүйлийг нэгэн зэрэг анхаарах чадвар байдаггүй. Хэрвээ энэнд эргэлзэж байвал туршаад үзсэн ч болно шүү. Тэд яг хийж байгаадаа л анхаарлаа төвлөрүүлж бусдыг нь тийм ч сайн анхаардаггүй. Тийм ч болохоор сайхан бүсгүй зөрөөд өнгөрөхөд заавал хүзүүгээ ашиглаж эргэж хардаг. Харин эмэгтэйчүүд үргэлж яг л загас шиг, унтаж байсан ч уруул дээр нь үнсээд сэрээх хэн нэг ханхүүг сонор сэрэмжтэй нь аргагүй хүлээж байдаг. Гэрийн ажлыг ч тэр нэгэн зэрэг олныг! хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ хажуугаар нь дуугаа сонсоод л бас юм бодоод ч амжчихна. Зарим нь хүүхдээ хараад л...

Яг л энэ авъяасаа тус болдог гэмээр  зөрөөд өнгөрсөн сайхан залуу руу хэнд ч мэдэгдэхгүй аль хэдийнэ хараад амжчихсан байдаг нь гайхалтай...

Ингээд дурлаж эхлэхэд тэд өөрсдөө ч сайн тодорхойлж чадахгүй зан ааштай болж шинэ хүнийг бүтээгээд л. Гэхдээ энэ тийм ч муу зүйл биш байх. Зарим нь хүсвэл хайртыхаа төлөө амьдралынхаа туршид жүжиглэсэн ч чадах, түүний дурласан дүрд хувирахҮүнийг дурлагчаас өөр хэн ч хийж чадахгүй.

Дурласан ханхүүгээ ойрхон байгааг мэдмэгц л бүх мэдрэлийн эсүүд нь нэгэн зэрэг огцом ажилласны улмаас зүрхэнд хүчтэй цохилт өгч ачаалал үүсгэн, өөрт оноогдож байгаа бүх хүчил төрөгчийг мэдрэлийн эсүүдэд зарцуулж шатахууны дутагдалд орон амьсгаа давхцаж эхэлдэг. Ингээд л бүх түгшүүрийна дохио асахад түүнийг эзэндээ мэдэгдэх гэж зүрх хүчтэй цохилдог байх.

Гэхдээ түгшүүрийг эрт мэдэж чаддаг эмэгтэйчүүд бүх эсүүдээ хуралдуулж асуудлыг яаралтай шийдвэрлэж хэсэгхэн хугацаанд жүжгийнхээ зохиолыг бичиж, бүр найруулж ч амждаг байхад зарим нь түгшүүртээ автан өөрийгөө ч удирдаж чаддаггүйгээсээ болоод эмгэнэлт эсвэл инээдмийн жүжиг тавьж орхидог харамсалтай.

Сайхан харагдахын тулд тэд болзооноос бүтэн нэг хоногийн өмнөөс бэлдэж эхэлнэ үнэхээр их  хичээл зүтгэл!!!  Мэдээж ахны уулзалтаар хэн ч эмэгтэйнхээ дотоожинд хүрэхгүй ч тэд бүх зүйлийг төгс байлгадаг. Олон эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй гэхдээ зөвхөн аман дээрээ. Ингээд болзоо эхлэхэд тэдний үйлдэл, хөдөлгөөн хэн зааж өгсөн юм гэмээр хайр татам болж хувирах нь тэр... Тэд хэзээ ч нүдээ тэгж удаан анивчиж сормуусаараа дэвдэггүй бол энэ бяцхаан мөртлөө зүрх гижигдэм үйлдлийг залуугийхаа өмнө сурамгай гэгч нь үйлднэ...

Гэрлүүгээ очих хамгийн ойр замыг мэдэж байсан ч албаар удаан хүрэх хол замыг сонгоно, Түүний хэлсэн болгонд зөвшөөрөхөд хэзээд бэлэн байдаг боловч сонирхлыг нь улам удаан хугацааны туршид татахын тулд ҮГҮЙ гэж хэлдэг. Түүний байхгүй байгаа залгахгүй байгаа мөч болгонд гөлийтлөө хүлээж галзуурах шахдаг ч хэзээ ч эхэлж залгадаггүй, эсвэл ховор тохиолдолд л. Энэ бүгдийг төгс чаддаг эмэгтэй л дурлалын хатан хаан байх. Гэхдээ хэдий хатан хаан бсан ч өөрийгөө нээж илэрхийлж чадахгүй явна гэдэг шивэгчин байхаас ч хэцүү биз.

Гурвалжин дурлалын тал дээр найздаа зайгаа тавьж өгдөг эрчүүдийн үнэнч нөхөрлөлийн худлаа ч юм шиг үнэн ч юм шиг зарчим эмэгтэйчүүдийн хувьд хэзээ ч байдаггүй. Тэд өөрсдөд нь байсаар бхад л дахиад хэд рүү ч хамаагүй хэнийх рүү ч бсан шунаж л байдаг нь яг л дэлгүүр  хэсэж байгаа юм шиг.

Энэ магадгүй шархалсан зүрхнээс болдог байх. Хэн нэгэнд өгчихөөд хариуг нь авч чадаагүй зүрх хоосон зайтайгаа үлддэг. Түүнийг нь дүүргэх хүнийг олох хүртэл энэ сэлгэгдсээр л... Яг л цөмөө тойрон эргэж буй электронууд шиг. Гадаад бүрхүүлийх нь электрон дүүрэн биш цөм үргэлж л бусад цөмтэй харилцан үйлчлэлцэж өөртөө электрон авч эсвэл өөрөөсөө алдаж байдаг шиг... Тэдний зүрх ч мөн адил нөхөгдөхийг хүсдэг. Энэ тийм ч хэрэгтэй зүйл биш гэдгийг хамгийн сайн мэддэг ч өөрсдөө ч мэдэлгүй сээтэн хаяад л эхэлдэг байх.

Дурлал эндээс эхэлнэ, дурлал өрнөж байхад эрчүүд өөрийхөө хамгийн сайн мэддэг гэж боддог эмэгтэй үнэн хэрэгтээ тийм ч сайн мэдэхгүй л болвуу. Өсгийтэи гутал, шилэн трико энэ аймшигтай их зовлон  хэнд хэрэгтэй юм бэ???

энэ бол эрчүүдийн төлөө эмэгтэйчүүдэд хэрэгтэй зүйлс...

Гэхдээ үүнтэй эвлэрэх дуртай хүн бараг байдаггүй. Энэ бүгдийн өнгөлөн далдлалт юу гээч би өөртөө таалагдахын тулд.

Ингээд эмэгтэй хүний дурлал хамгийн нандин бас хамгийн эрсдэлтэй...

( дээрхийг хэт нэг талаас нь дөвийлгөсөн гэж битгий бодоорой зүгээр л яагаад сайхан харагдахыг хичээдгийг бичиж бгаа сэдэвтэйгээ холбохын тулд энэ талаас нь л ...)

Эмэгтэйчүүдийн том нууцын зах зухаас задалсан Н...

5 сэтгэгдэл:

null
er bor (зочин)

joloogii ni barij baixgui bol xetsuuxen xumuus shuu

Byok (зочин)

хөөх чи чинь хэдэд орж ирсэн залуу вээ?
заза ямар ч байсан анхны сэтгэгдлийн эзэн болов. цаашдаа орж гарч бгаарай.

jubhen

үнэхээр схан бичжээ

oko (зочин)

wow nice boljeee goy bichleg bn tsaasdaa gogog yam bichj bgaarai ynshij bnaa thnks

Byok

хаха сая сэтгэгдлүүд уншаад үнннннннэнхүү баярладаг бна шд!!!!
Баярлалаа. цаашдаа олон сонирхолтой юм бичнээ. сая ч бас нэгий тавилаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)